Багануур дүүргийн Засаг дарга болон Багануур ХК жил бүр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, уурхайн техник хэрэгсэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн.
Өнгөрсөн жилийн санамж бичгийн хэрэгжилт 83%-тай, өвөлжилт хүндэрсэн цаг хугацаанд уурхай өвөлжилтийг амжилттай даван, дүүргийн болон зэргэлдээ сумдын малчдад туслах аяныг өрнүүлж байсан.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар 2023 оны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.
2023 оны хамтын ажиллагааны хүрээнд,
Дүүргийн хуучин хогийн цэгийн 23 га газрыг дарж булшлах, нөхөн сэргээх ажлыг 6-р сард багтаан хамтран гүйцэтгэх
Дүүргийн Засаг даргаас санаачилсан хавдрын өвчтэй иргэдэд зориулсан Хөнгөвчлөх хими эмчилгээний тасгийг иж бүрэн засварлан, тохижуулахад хамтран ажиллах
Тэрбум мод аяны хүрээнд уурхайчид 10000 ширхэг мод тарих
Засгийн газраас хэрэгжүүлж буй хүн амаа өсгөх бодлогын хүрээнд уурхайд ажилд орж байгаа иргэн нь дүүргийн иргэн байх
Дүүргийн оёдлын цехтэй хамтран ажиллаж, уурхайчдын нормын хувцас хэрэглэлийг нийлүүлэх
Дүүргийн хүүхэд багачуудыг уурхайтай танилцуулах, гэр бүл, залуучууд, ахмадуудад чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах
Уурхайн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх гэх зэрэг олон асуудлыг санамж бичигт тусгасан байна.
See insights and ads
Boost post
<img class="x16dsc37" role="presentation" src="data:;base64, ” width=”18″ height=”18″ />
<img class="x16dsc37" role="presentation" src="data:;base64, ” width=”18″ height=”18″ />
All reactions:
14