Монголын Волейболын холбооноос 10 сарын 21-27-ны өдрүүдэд 2024 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Эерэг эрчим нэмье” уриан дор Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд хөвгүүдийн 99 баг, охидын 77 баг, нийт 176 багийн 2160 тамирчин, 350 гаруй дасгалжуулагч багш нар 7 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Багануур дүүргээс хөвгүүдийн 2, охидын 2 баг тус тэмцээнд оролцож дасгалжуулагч Б.Хатанзориг, Г.Төгөлдөр туслах дасгалжуулагчтай “Багануур баг” шилдэг дөрөвт шалгарлаа.
Дүүргээ төлөөлж улсын аваргад амжилттай оролцсон өсвөрийн баг тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.