Нийслэлийн иргэдийн спортын XII наадам 2024 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд спортын 9 төрлөөр 5 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба шигшээ тэмцээнд 9 дүүргийн 124 хорооны 1044 иргэд оролцсон бөгөөд хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж өндөрлөлөө.
Багануурын баг тамирчид спортын 9 төрлийн тэмцээнээс 5 төрөлд шагналт байранд орсноор нийлбэр дүнгээр 3-р байр эзэлж цомын эзэд болсон бол 12 дахь удаа болж буй тус наадмын шигшээ тэмцээнээс дүүргийн баг тамирчид 3 дахь удаа багийн дүнгээр цомын эзэд болж байгаа юм.
Баг тамирчдын амжилтаас дурдвал:
Б.Баттулга дасгалжуулагчтай “Олс таталт”-ын баг тамирчид
Б.Наранцэцэг ахлагчтай 1-р хорооны эмэгтэй баг 1-р байр
Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай “Сагсан бөмбөг”-ийн баг тамирчид
Б.Энхбат ахлагчтай 3-р хорооны эрэгтэй баг 2-р байр
Т.Эрдэнэбулган ахлагчтай 1-р хорооны эмэгтэй баг 2-р байр
Б.Батчимэг дасгалжуулагчтай “Ширээний шагайн наадгайн” баг тамирчид
Н.Оджав ахлагчтай 4-р хорооны эрэгтэй баг 3-р байр
Г.Бадамханд ахлагчтай 5-р хорооны эмэгтэй баг 3-р байр
Б.Баярсайхан дасгалжуулагчтай “Волейбол”-ын баг тамирчид
О.Сэргэлэнбат ахлагчтай 1-р хорооны эрэгтэй баг 2-р байр
С.Түвшинчимэг ахлагчтай 1-р хорооны эмэгтэй баг 3-р байр
П.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай “Дартс”-ын баг тамирчид
Х.Долгорсүрэн ахлагчтай 1-р хорооны эмэгтэй дан хосын төрөлд 1-р байр
Б.Энхсайхан ахлагчтай 3-р хорооны багийн төрөлд 1-р байр тус тус эзэлсэн амжилттайгаар энэ удаагийн наадмыг өндөрлүүлжээ.
Иргэдийн спортын наадмын үе шатуудад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэе.