Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах “Их нүүдэл” тэмцээнийг Багануур дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, “Төр Монгол” шатрын клуб, Гүн галуутай сургууль хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд нэгдүгээр шат буюу сургуулийн аваргаас шалгарсан 1-12 дугаар ангийн 24 гишүүнтэй холимог багийн шилдэг 96 шатарчид оюун ухаанаа уралдааллаа.
Тэмцээний тэргүүн байр эзэлж “Цом” 500.000 төгрөгийн шагналаар Б.Ариунтуяа дасгалжуулагчтай Боловсрол сургуулийн баг тамирчид, дэд байр эзэлж “Цом” 400.000 төгрөгийн шагналаар Д.Ганхуяг дасгалжуулагчтай Гүн галуутай сургуулийн баг тамирчид шалгаран Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
Энэ сарын 28-ны өдөр зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдадаа амжилт хүсье.