“БОГД ЗОНХОВА” бурхны Зулын 25-ны их дүйчэн өдрөөр Багануур дүүргийн “ГҮНДҮ ЁНДОН РАВЖААЛИН” хийдээс зохион байгуулах хурал номын болон нийтэд үйлдэх буяны арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.
9:00 цагаас “Богд лам”-ын чого хурна
13:00 цагаас “Богд Зонхова бурхан”-ны магтаал ерөөл хурна
17:00 цагаас “Дүнчүүр” маань хөгжөөнө
18:00 цагаас 1080 зул өргөх ёслол болно
18:30 цагаас “Лүйжин” хурна
ЗУЛЫН 25-ны их дүйчэн өдөр
Бурхны шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын их дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Монголчууд Богд Зонхобын дүйчэн өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөлд олуулах, мөн өөрсдийн санаатай болон санаандгүй үйлдсэн нүгэл хилэнцийг наманчлах, нас болсон хүмүүстэй болон эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд буянд шамдан өргөдөг. “Зулын 25”-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал “Мигзэм” олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодох бөгөөд ЖАНРАЙСИГ, МАНЗУШИР, ОЧИРВААНЬ бурхдаас аврал одуулж наманчлан залбирдаг.