Дүүрэгт энэ өвөл их хэмжээний цас орсонтой холбоотойгоор далан суваг, шуудуу, гуу жалганд хуримтлагдсан цас хайлж хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм.
Багануур дүүргийн Онцгой комиссын үер, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг хэсгийн хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр “Багануур тохижилт” ААТҮГ-тай хамтран 1-р хороо Хуцаагийн гудамж, 4-р хороо Байдлаг хэсэг, Рашаант, Тогос –Уул хэсгийн хунгарласан цасыг хусаж цэвэрлэж эхэллээ.

