Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, авто машинтайгаа суух тохиолдлууд гардаг.
Тухайлбал дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид гол мөс цөмөрсөн таван удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж 14 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.