Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлагчийн зөвлөлөөс дүүргийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Хүндлэлээс хүндлэл, харилцаанаас харилцаа” сэдэвт нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр сургагч багш, лектор О.Жаргалсайхан ”Эерэг хандлага, эрүүл харилцаа”,” Хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд, ДЗМОУБ-ын Багануур ОНХ-ын “Нээлттэй хаалга” арга хэмжээний хүрээнд тус хөтөлбөрөөс хүүхдийн сайн сайхан ба орон нутгийн хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны чиглэл болон товч тайланг танилцуулж, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн талаарх мэдээллийг тус тус өгсөн юм.
Сургалт нөлөөллийн арга хэмжээний үеэр нэр бүхий алба хаагчдад Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 40 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.