Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилгоор “Бүх нийтийн хээрийн их цэвэрлэгээ”-г гурван өдрийн хугацаанд зохион байгууллаа.
Тус цэвэрлэгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон хороодтой хамтран хөдөлмөрийн насны 117 иргэнийг түр ажлын байраар хангаж, 38 байршлын 29000 м2 талбайгаас 69,4 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.