Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан эхэнд Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцуулсан бөгөөд 6 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: “Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Мал мах” арга хэмжээний хүрээнд иргэдийн өвлийн идэш бэлтгэхтэй холбоотой хулгайн мал, мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлж, Хэрлэн гүүр, Мөнгөнморьт сумаас орж, гарах хөдөлгөөнд 6 алба хаагч 2 постод үүрэг гүйцэтгэж байна. Мөн гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай хүүхдийг найзындаа байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Сүүлийн өдрүүдэд цахим гэмт хэргийн гаралт өндөр байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна” гэлээ.
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Дэмчигжав “Зам талбайн цас цэвэрлэгээ”-ний талаарх мэдээллийг өглөө. Дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн 50м газрын цас цэвэрлэгээнд 136 байгууллага оролцохоос 89 байгууллага хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангасан байна. Хуваарьт газрын цасаа цэвэрлээгүй, байгууллагад олон нийтийн байцаагч шаардлага хүргүүлсэн энэ үеэр 89 иргэнийг түр ажлын байраар хангаж, 1-5 дугаар хорооны 16 байршилд 8100 м авто зам, явган зам, автобусны буудлын цас мөсний цэвэрлэжээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд
Дүүргийн хэмжээнд хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор БЦС-ийн гэрлэн дохионы хэсэг, ГГЦС-ийн арын хэсэг буюу Болор дусал дэлгүүрийн хажуу, Оюуны Эрин цогцолбор сургуулийн бага сургуулийн хажуу гэсэн 3 байршилд Лед гэрлэн гарц хийхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Төлөвлөгөөт мэдээлэл өгсний дараа дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил болон аюулгүйн нөөцийг хангаж ажиллах,
-Төсвийн жил дуусаж байгаа энэ үед санхүүгийн өр авлагагүй гарахад анхаарч, төсвийн тодотгол хийхэд бэлтгэл ажлыг хангаж ажиллах,
-Явцын аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх,
-Оны шилдгүүдийг шалгаруулахад ААНБ-ууд тайлан мэдээллээ ирүүлэх,
-Мөс цэвэрлэгээг ойрын хугацаанд дахин хийж, халтиргаа гулгаанаас болгоомжлох,