“Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2 -т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон ҮСХ-ны нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, энд зарласан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
– Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
– Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
– Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
-Хүсэлт;
– Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);
– Иргэний үнэмлэхийн хуулбар;
– Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
– Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
– Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
– Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
– Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
– Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах)
Холбоо барих утас: 7021-2020