Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Багануур хотын 44 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсээрээ манлайлж, хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн эрхэм хүндтэй хүмүүст Монгол улсын төрийн дээд одон, медаль гардууллаа.
Улс, эх орон, дүүргийнхээ хөгжилд оруулж буй хувь нэмэр, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг төр засагтаа үнэлүүлж, Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар шагнагдсан та бүхэнд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе.