Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг сурталчлах, 2023 онд хамтран ажилласан ААНБ, иргэдийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах зорилго бүхий түр ажлын байрны тайлант өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тайлант өдөрлөгт 9 байгууллага, төсөл хөтөлбөр түр ажлын байранд ажилласан 100 гаруй иргэд оролцож, хамтран ажилласан байгууллага, иргэд хамтран ажилласан ажлын тайлангаа тавьсан юм.
Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч 36 иргэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж 2,300,000 төгрөгийн борлуулалт хийжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тогтоосон хувиас давсан орон тоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан 132 дугаар цэцэрлэг, ЦДҮС ТӨХК Багануур салбар, Өргөө соёлын ордонд тус тус ажил олгогчийн дэмжлэг олголоо.