Багануур дүүргийн менежер Б.Бямбацэцэг дэд бүтцийн байгууллагуудын удирдлагууд, СӨХ-ын дарга нартай хуралдаж, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал болон цаг үеийн мэдээллийг хүргэж, санал солилцлоо.
Хурлын үеэр дэд бүтцийн байгууллагуудыг Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах саналаа хугацаандаа ирүүлэх, СӨБ-ны удирдлагуудыг харьяа нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй оршин суугчдын амьдрах орчныг сайжруулахад анхаарч санаачилгатай ажиллахыг чиглэл болголоо.
Хурлын төгсгөлд Багануур дүүргийн менежер Б.Бямбацэцэг ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
– Нийтийн эзэмшлийн гудамж талбайн эвдрэлтэй, өнгө үзэмжгүй эд хөрөнгө, байгууламжуудад явуулсан үзлэг судалгааны хүрээнд эвдрэл гэмтлийг засварлах, ашиглагч, хариуцагч байгууллагуудад эзэнжүүлэх, 2025 оны төсөвт арчлалтын зардлыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч, төлөвлөгөө гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
– Автобусны зогсоолуудын арчлалт, цэвэрлэгээг нэмэгдүүлэх
– Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбай, барилга байгууламжийн гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх, гоёлын болон гацуур модыг чимэглэх гэх мэт хотын өнгө төрхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
– Хөшөө дурсгал, гэрэлтүүлгийн гэрлэн чимэглэлийг засварлах, бүрэн асаах, хэвийн найдвартай ажиллагааг хангуулах
– Нийслэлээс эргэн төлөлтийн нөхцөлтэйгөөр олгосон тусгай зориулалтын машин механизмуудад улсын дугаар авах, ашиглагч байгууллагуудтай гэрээ байгуулах, жолооч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж эцэслэх
– Зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд ажиллаж буй GPS төхөөрөмжтэй болон цаашид нэмж суурилуулах шаардлагатай машин техникүүдийн тоон судалгааг гаргаж цаашид цэвэрлэгээ, тээвэрлэлтийн машинд суурилуулсан GPS-ээр болон хяналт камер, UB-инженеринг систем ашиглан 1 цэгээс харах, хянах санал, шийдлийг судалж танилцуулах
– Иргэн, ААНБ, СӨХ-оор орчны 50 метр дэх хариуцсан талбайн цас цэвэрлэгээг тогтмол хийлгэх, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хяналтаар ажиллуулж сүлжээ дэлгүүрүүд, зах, худалдааны төвүүдийн орчны цэвэрлэгээг хийлгэх, халтиргаа гулгаанаас хамгаалсан наалт байршуулах, орчны аюулгүй байдлыг хангуулах
– Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагууд томоохон зах болон худалдаа үйлчилгээний төвүүдийн цас цэвэрлэгээний багаж хэрэгсэл, хүн хүч, дотоод зохион байгуулалтын байдалд хамтарсан үзлэг шалгалт явуулах