Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц ТББ, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг аян”-ыг эхлүүллээ.
Энэ оныг дуустал үргэлжлэх тус аяны хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр сургалт зохион байгуулсан юм.
Сургалтад дүүргийн Ерөнхий боловсролын 120 гаруй сургуулийн захирал, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч нар хамрагдлаа.