Монгол улсын Соёлын яамнаас 2023 оны 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан. Тус сарын хүрээнд 16-18 насны өсвөр үеийнхний соёл урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Соёлын эрхийн бичиг”-ээр үйлчлэх аянаар үргэлжилж байна.
Энэхүү аян нь 16-18 насны өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлж, үзвэр үйлчилгээний эрх, урамшуулал олгодог олон улсын туршлагыг судлан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм.
Уг ажлын хүрээнд Улсын Драмын Эрдмийн Театрын Зохиолч Ц.Балдорж, Найруулагч М.Батболдын найруулгаар “Хайрын виз” уянгын драмын жүжгийг дүүргийн 11-12 дугаар ангийн 743 сурагчдад толилуулахаар 20 гаруй уран бүтээлчид хүрэлцэн иржээ.