Хөнгөн үйлдвэрийн 89 жилийн ойг тохиолдуулан Багануур, Багахангай, Налайх дүүргийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэдийн дунд ур чадварын анхдугаар тэмцээнийг дүүрэгт 11 сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Ур чадварын анхдугаар тэмцээнд гурван дүүргээс нийт 31 оёдолчин оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээн болохтой холбогдуулан танхим болон цахим сургалтад хамрууллаа. Оёдолчдын хувьд тэмцээн уралдаанаас өмнө давтан сургалтад хамруулж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.