Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг өрнүүлж, шилдгүүдийг шалгаруулжээ.
Энэхүү аянд нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран ажилласан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 281 сургуулийн 10,256 бүлгийн 340,069 хүүхэд, 684 цэцэрлэгийн 3,540 бүлгийн 85,119 хүүхэд хамрагдсан юм.
“Шар дарцаг”-ийг хэрэглэж хэвшүүлэхэд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарын оролцоог хангаж, идэвх, санаачилга гарган шилдгээр шалгарсан Оюуны Эрин сургуулийн хамт олонд баяр хүргэе.