2020-2023 онд нийтийн зориулалттай орон сууцны 31 байрны фасад засварыг хийсэн бол энэ жил үлдсэн 27 байрны дулаалгатай фасад засварын ажил 50 хувьтай хэрэгжиж байна.
Ингэснээр дүүргийн хэмжээний угсармал 57 байр бүрэн фасад засварт орж дуусна.
Ташрамд өнгөрсөн хугацаанд 28 байрны 35 блокийн дээвэр засвар, 12 байрны 23 орцны их засварыг хийж гүйцэтгэж, иргэдийн амьдрах орчныг сайжрууллаа.