Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх /МАСАМ II/ төслийн хүрээнд дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт болон бусад ажилд иргэдийн бүлэг давхар хяналт тавьдаг болсон. Тэгвэл өнөөдөр ахмадын хорооны шинэ барилга болон 3-р хороонд он дамжин хийгдэж буй цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгын ажилтай иргэдийн бүлэг танилцлаа.
2022 оны улсын төсвийн хөрөнгөөр 1-р хорооны Сургалтын задгайн урд хэсэгт Ахмадын хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг “Таван од констракшн” ХХК гүйцэтгэж гүйцэтгэсэн. Уг төвд ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх танхим, чийрэгжүүлэлтийн танхим, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр, уншлагын танхим, оффис өрөөнүүд байх юм.
Бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгыг “Буйлд мастер” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2017 онд барилгын суурийн ажил хийгдсэн. Энэ жил бүрэн ашиглалтад орно.