ЗДТГ, Багануур ХК, Монголын волейболын холбоо хамтран U-14 насны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 07 сарын 01-нээс 07 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн охидын 74 багийн 900 гаруй тамирчид, хөвгүүдийн 80 багийн 1000 орчим тамирчид, 120 гаруй багш дасгалжуулагчид оролцож байгаа юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 07 сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Улсын зэрэглэлтэй Багануур хотод зохион байгуулагдаж буй U-14 насны волейболын УАШТэмцээнд хүрэлцэн ирж оролцож буй нийт баг тамирчдад амжилт хүслээ. Мөн дуучин Батух өсвөрийн баг тамирчдад амжилт хүсч уран бүтээлийн дээжээс хүргэсэн юм.
Тэмцээн Уурхайчин спорт цогцолбор, Хүний хөгжлийн ордны спорт заал, Гүн галуутай сургуулийн спорт заалуудад зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсье.