Хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон эрүүл мэндийн боловсролыг олгох, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилго бүхий “Эрүүл мэндийн боловсрол олгох- Эрүүл хүүхэд” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗДТГ-ын НХХ-ийн дарга Г.Гэрэлмаа дүүргийн сурагчдын зөвлөл болон хүүхдийн оролцооны байгууллагын төлөөллүүдтэй уулзаж уг төслийг танилцууллаа.
Төслийг хэрэгжүүлэхэд хүүхдүүд үе тэнгийнхэндээ, эцэг эхчүүддээ, багш нар, шийдвэр гаргагч нарт хэрхэн нөлөөлж ажиллах талаар санал солилцон, уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.