Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллалаа.
Засгийн газар, УОК-оос хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгын хүрээнд хөдөө орон нутгийн шаардлагатай албан газруудын парк шинэчлэлийг иж бүрэн хийхээр хөрөнгийг нь шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон Toyota Land qruiser 76 загварын автомашиныг хүлээлгэн өглөө.
Дашрамд дурдахад 2020 оноос хойш Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн парк шинэчлэлд зориулж туулах чадвар сайтай 3 автомашиныг шийдвэрлэж, олгоод байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар тус хэлтсийн алба хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонслоо.