Дэлхийн нуруугаа хамгаалах өдрийн хүрээнд МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Улсын Хоёрдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс засал, Радиологийн тасагтай хамтран 70 гаруй иргэнд нуруу нугасны чиглэлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмчилгээг 12 сарын 9,10-ны өдрүүдэд хийлээ.
Энэ удаагийн үзлэгээр Улсын Хоёрдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч тэргүүлэх зэргийн их эмч Т.Дэлгэрхүү, мөн тус тасгийн тэргүүлэх зэргийн их эмч М.Тэмүүжин, ахлах зэргийн их эмч Э.Анхбаяр, Радиологийн тасгийн Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн их эмч М.Мөнгөнхуяг нарын бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд үзлэг оношилгоог шатлалгүйгээр үзүүлэн зөвлөгөө авч, шаардлагатай үйлчлүүлэгчид эмчилгээ хийлгэх боломж олгосноороо давуу талтай байлаа.