Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 9 үүрэг даалгавар 96,6 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс “Телеграм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн гаралт ихсэж байгаатай холбогдуулан цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Мөн дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс төрийн албан хаагчид болон иргэдийн дунд “Үндэсний бичиг-Өв соёл” нөлөөллийн аяныг зохион байгуулсан ба тус аянд шилдгээр шалгарсан байгууллагуудад шагналыг гардуулсан юм.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
– Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
– Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
– Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, товчоодод тусгай зориулалтын Сканер авах ажлыг зохион байгуулах
– Хот нийтийн аж ахуйн нэн шаардлагатай байгаа машин, тусгай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, танилцуулах
– Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчиж торгуулиа төлөөгүй, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, татвар, даатгалд хамрагдаагүй болон хөдөө, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлүүлэх, олон нийтэд мэдээлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах
– Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
– Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, шуурхай ажиллах бригадыг бэлэн байлгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
– Явган замын цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах
-2024 оны төсвийн гүйцэтгэл, төлөвлөгөөний биелэлтэд анхаарч ажиллах
-Оны шилдэг шалгаруулах журамд заагдсаны дагуу ААНБ-ууд хугацаандаа материалаа ирүүлэх
-Хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж дуусгах
– Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны газар зохион байгуулалтын төслийг боловсруулж дуусгах
-Цас цэвэрлэгээний хуваарийг нягталж, дахин батлуулах
-Мал тооллого эхлэхтэй холбоотойгоор ААНБ-ууд машин техникээр хангаж ажиллах
-Төсвийн уулзалтыг салбар бүрээр зохион байгуулах