Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 97.5 хувьтай биелжээ.
Тодруулбал:
Мотоцикл, дугуй болон мопедтой замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хамгаалалтын хэрэгсэлд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсээс 3 төрлийн сургалтыг 64 аж ахуй нэгж байгууллагын 2492 ажилтан алба хаагч нарт сургалтыг зохион байгуулсан бол мотоцикл худалдан борлуулдаг 3 аж нэгж байгууллагад мотоциклыг худалдан борлуулахдаа стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгайг дагалдуулан борлуулж байх талаар мэдэгдэл хүргүүлжээ. Мотоцикл, мопед, суронтой холбоотой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан зөрчлийг арилгаж, иргэдийн зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 4 ТҮЦ-ийг буулгасан. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр Отгон тэнгэр зочид буудал, Ардчилсан намын байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гадна талын хашаагаа буулгаад байна. Үлдсэн 5 хашааг 05 сарын 01-ний дотор буулгаагүй тохиолдолд албадан буулгахаар төлөвлөөд байна. Мөн өнгө үзэмжгүй, засварлах шаардлагатай 34 хашааны судалгааг гаргаж эзэмшигч нарт 05 сардаа багтаан сайжруулах чиглэлийг өгчээ.
Мөн Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвших ажлын хүрээнд өнгөрсөн 14 хоногт Соёлын ордноос “Удам залгах үрс” бүжгийн тэмцээн, хүүхдийн урлагийн “Яргуй” наадмуудыг зохион байгуулж, нийт 420 өсвөр үеийнхэн оролцон, 650 үйлчлүүлэгчид үзэж сонирхсон зэрэг бусад мэдээллүүд хийгдлээ.
Дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр: “ХАМТДАА ШИЙДЬЕ” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хүргэлээ. Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үйлдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх ажлын бодлого чиглэлийг тодорхойлох, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн замын хөгжлийн газар, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа нэгж, орон нутгийн төсөвт байгууллагын 180 алба хаагч, ажилтан оролцох ажээ.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн зарим дарга, захирлуудыг ажлаа үр дүнтэй, холбоо уялдаатай зохион байгуулах, удирдлагын манлайллыг хөгжүүлж ажиллахыг анхаарууллаа.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2026 онд шинээр баригдах Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байршил, хамран сургах тойрог, хамрагдах хүүхдийн тоо зэргийг нарийвчлан тодорхойлж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгөх ажлыг зохион байгуулах.
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2026 онд шинээр баригдах Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байршил, хамран сургах тойрог, хамрагдах хүүхдийн тоо зэргийг нарийвчлан тодорхойлж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хөрөнгө оруулалтын ажилд шинээр гэрээ байгуулах боломжгүй болж байгаатай холбогдуулан худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалж, урлаг, соёлын үзвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах.
Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээх, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.