Багануур гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ нь өнгөрсөн онд 875 ш гэрэлтүүлгийг дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бол 2023 онд 1050 ш гэрэлтүүлэг хийхээр төлөвлөн Хуцаа, Жаргалант хэсгүүдэд 445 ш гэрлийг хийж, бүрэн гэрэлтүүлэгтэй болголоо.
Үргэлжлүүлэн 2-р хороонд 161 ш гэрэлтүүлгийн ажил хийхээс одоогийн байдлаар тэмдэг тэмдэглээний ажил хийгдэж байна. 8-р сард багтаан 2-р хороо, Байдлаг хэсгийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох юм.

