БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1983 онд 10 албан хаагчтайгаар Багануур районд гал команд үүссэн түүхтэй бөгөөд өнөөдөр 40 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Онцгой байдлын хэлтсийн 40 жилийн ойн баярын хурал Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Баярын хуралд НИТХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга хурандаа Д.Мөнхсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ОБХ-ийн дарга дэд хурандаа Г.Батжаргал болон дүүргийн удирдлагууд ОБХ-ийн үе үеийн удирдлага, алба хаагчид оролцсон юм.
Энэ үеэр НИТХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Т.Отгонболд нийт алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, 2021-2023 онуудад дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл хэрхэн ажилласанг танилцуулсан юм. Тэрээр “Гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд 2021-2023 онуудад олон төлөвлөгөөт ажлуудыг хийж хэрэгжүүлж өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд 199,8 сая төгрөгийн ажлыг ОБХ-тэй хамтран дүүргийн ард иргэдийг гамшиг ослоос хамгаалах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд зориулж ажиллалаа.”
Ойн энэ өдөр Зам тээврийн хөгжлийн яамны “Авто тээврийн тэргүүний ажилтан”, “Эх орны төлөө тэмдэг”, “Осолгүй манлай жолооч”, ОБЕГ-ын “Жуух бичиг”, “Албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”,НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”, ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Жуух бичиг”, Засаг даргын “Баярын бичиг”, МУЗХ-ны “Шилдэг залуу алтан медаль”, БЗД-ийн ОБХ-ийн нэрэмжит шагнал, Багануур дүүргийн ОБХ-ийн 40 жилийн ойн медалиар болон цол гардуулах үйл ажиллагаа боллоо.
Хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж буй ОБХ-ийн алба хаагчид үе үеийн ахмад ажилчид та бүхэнд баярын мэндийг өргөн дэвшүүлье.