Багануурын 50МВт/200МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуурын станц өчигдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50МВт цахилгаан эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ. Энэ үед оргил ачаалал системийн хэмжээнд 1593МВт хүрсэн байна.
Энэхүү батарей хуримтлуурын станц нь нийслэлийн хэмжээнд нийт ачааллын 3%-г хангаж, ойролцоогоор 25,000 орчим айл өрхийг цахилгааны тасалдлаас сэргийлэх юм.