Өнгөрсөн их борооны улмаас Баруун байдлагын гол үерлэн доод гарам эвдэрч, автомашинаар зорчих боломжгүй болсон байсан.
Өнөөдөр дүүргийн Онцгой комиссын дарга С.Даваасүрэн Багануур тохижилт ААТҮГ-ын дарга Д.Олзвой нар газар дээр нь шуурхай ажиллаж, гарамыг сэргээн засварлаж, иргэдийг зорчих боломжийг сэргээлээ. Түүнчлэн үерийн ус хуримтлагдаж эвдэрсэн Их гүн гудамжны үерийн усны шуудууг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна.