Өдгөөгөөс 99 жилийн тэртээд буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.
Энэхүү хүндтэй өдрийг Төрийн албан хаагчдын баярын өдөр болгон тэмдэглэсээр багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээний үеэр сургагч багш ЗДТГ-ын мэргэжилтэн М.Балжинням “Багаар ажиллах”, сургагч багш ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн О.Буянхишиг “Харилцаа” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.
Баярын өдрөөр шагналын хур буулаа.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Б.Олонтүмэн, Г.Баярмагнай нар
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Г.Тунгалаг
Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр С.Болортуяа
Нийслэлийн Боловсролын газрын “Шилдэг ажилтан цол тэмдэг”-ээр Н.Энхтуул нар шагнагдлаа.
Тус арга хэмжээний үеэр дуучин Т.Цогсогмаа, 3 бүдүүн хамтлагийн дуучин П.Эрдэнэ, дуучин Н.Батух нар хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.