Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 92.7 хувьтай хэрэгжжээ.




-Эрх шилжүүлсэн үнэлгээний хороог шуурхай байгуулж, худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон төсөл арга хэмжээг танилцуулах,
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 3-р сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэх,
-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд зориулсан контент бэлтгэж, иргэд олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах,
-“Багануур мах маркет” ХХК-тай хамтран ажиллах ажлын хүрээнд мах худалдан авалтын гэрээг шинэчлэх,
–Хөрөнгө оруулалтын ажлуудын тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, гэрээ байгуулах,
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж ажиллах,
-Төв зам дагуух гэрлэн дохиотой уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүдийг суурилуулахтай холбоотойгоор судалгааг гаргах,
-Сар шинийн баярт зориулсан бүх нийтийн их цэвэрлэгээг бүрэн гүйцэт зохион байгуулах,
-Дэд бүтцийн байгууллагууд шугам сүлжээний найдвартай байдлыг хангаж ажиллах,
-“Амар байна уу-2025” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны тайлан мэдээг гаргаж ажиллах,
-Малчдыг эрүүл мэнд болон нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.