Багануур дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, ЗДТГ, ГБХЗХХ, Байгууллагуудын залуучуудын зөвлөлүүд хамтран “Багануурын хөгжил-Залуучуудын оролцоо” сэдэвт уулзалтыг салбар бүрээр нэгдэн зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр ААТҮГ-ын залуучууд уулзалтад оролцож уулзалтаар Засаг даргын орлогч бөгөөд дүүргийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Б.Балжинням “Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил”, дүүргийн ИТХ-ын хурлын төлөөлөгчийн асуудал хариуцсан туслах Н.Оюунтуяа “Төрийн бодлогод залуучуудын оролцоо”, Нийгмийн Ардчилал залуучуудын академийн бүсийн сургагч багш Э.Даваадорж “Хувь хүний ур чадвар” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, салбарын залуучууд санал хүсэлтээ илэрхийллээ.