Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2023 оны 11 сарын 23-ны өдөр “Эрсдэлгүй Багануур” нөлөөллийн үйл ажиллагааны “Анхны тусламж- амь нас аварна” гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар 190 гаруй иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, осол гэмтлийн үед өөрт болон бусдад анхны тусламжийг түргэн шуурхай цаг алдалгүй үзүүлэх, мэдлэг ур чадварыг онол болон дадлага хэлбэрээр хослуулан зохион байгуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Р.Мөнхбат “Гал түймэр, пийшин, зуухны аюулгүй байдал, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх” , Гамшгаас хамгаалах арга зүйн төвийн менежер, дэд хурандаа М.Цогтбаяр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны анхны тусламжийн сургагч багш А.Соёлоо “Анхны тусламжийн хичээл дадлага” сэдвээр тус тус мэдээ мэдээлэл хүргэлээ.
Мөн дүүргийн 5 хорооны ажлын алба, хэсгийн ахлагчдад анхны тусламжийн багц, Онцгой байдлын хэлтэст шаардлагатай техник тоног төхөөрөмжийг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга Т.Отгонболд гардууллаа.