Азийн аварга шалгаруулах Модон бөмбөгийн XII тэмцээн БНХАУ-ын Шаошин хотноо 2023 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагджээ. Тэмцээнд Мальдив, Хятадын Тайвань, Хонконг, Индонез, Малайз, БНСУ, БНХАУ, Макао, Сингапур, Монгол, Энэтхэг зэрэг 12 орчим орны 350 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Талбайн цохилтын төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж эх орондоо ирлээ.
Тэмцээнд Монгол улсын шигшээ багт Багануур дүүргээс гурван тамирчин оролцлоо. Тодруулбал Багануур ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат, Усан спорт боулингийн төвийн хүний нөөц, архив, бичиг хэрэг СМ Б.Цэрэндулам, БЗӨБЦТС ТӨХК-ийн цахилгаан түгээх сүлжээ салбарын ээлжийн инженер СДМ Ц.Мөнхзул нар оролцож багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай ирлээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэе.
Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд Багануур дүүрэгт эрчимтэй хөгжиж байгаа спортын нэг бол модон бөмбөгийн спорт юм.