Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ажилтан, албан хаагчдад өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар тэдний мэргэшсэн, тогтвортой байдал болон нийгмийн баталгааг тодорхой хэмжээнд хангахад оршиж байгаа юм.
ДИТХ-ын 2020 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгууллагын хүний нөөц боловсрол, ажлын дадлага, туршлагатай мэргэшсэн ажилтнаар бүрдэж, албан тушаалын чиг үүргээ аливаа нөлөөллөөс ангид тогтвортой, чадварлагаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төрийн болон ААТҮГ-ын 200 гаруй ажилтан, албан хаагчдыг Хөх-Хотод аялангаа туршлага судлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний ээлжинд Эрүүл мэнд, Боловсрол, Хот тохижилтын салбарын 81 ажилчид 11 дүгээр сарын 06-ны өдөр аялалдаа гарлаа.
Мянга сонсохоор нэг үз гэдгээр дээрх ажилтан, алба хаагчид хөрш зэргэлдээ БНХАУ-ын Хөх хотын холбогдох салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судалж, дүүрэг орон нутагтаа хэрэгжүүлэх гол зорилготой.