ТАТВАРЫН ХЭЛТЭС

БАГАНУУР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

              Манай дүүргийн татварын хэлтэс нь анх  1990 онд дүүргийн Санхүүгийн хэлтсийн бүрэлдэхүүнд 2 татварын байцаагчтайгаар, Улаанбаатар хотын Багануур районы АДХГ Захиргааны 1992 оны 10-р сарын 16-ны өдрийн 286 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Албан Татварын хэлтэс нэртэйгээр, 1993 оны 12-р сарын 15-нд Засаг Даргын дэргэдэх Албан татварын хэлтэс болон өргөжсөн ба одоо  Татварын улсын ахлах байцаагч 4, татварын улсын байцаагч 9, татвар хураагч 2, үйлчилгээний ажилтан 4 нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй Төрийн захиргаа хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагын, Хяналт шалгалтын, Татвар хураалтын, Татвар төлөгчдөд үйлчлэх гэсэн 4 тасгийн зохион байгуулалттайгаар татварын хууль тогтоомжуудыг сурталчлах, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготойгоор өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байна. 

Tatvariin heltes

Багануур дүүргийн Татварын хэлтсийн хамт олон-2013 он

             Багануур дүүргийн Татварын хэлтэс нь өнгөрөгч онд  татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа татвар төлөгч та бүхний хичээл зүтгэл, Татварын албаны харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 9,7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 9,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 101,4 төгрөгийг улс, нийслэл, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн амжилттайгаар Татварын албаны шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

             Манай хэлтэст төрийн дээд болон салбар, системийн шагналт тэргүүний сайчууд  олон байгаа нь залуу үеийг  төрийн албанд мэргэших, туршлагатай боловсон хүчин болоход төдийгүй татвар төлөгчдийг төлөвшүүлэхэд  ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үүний дотор төрийн дээд одон медаль  “Алтангадас” одонт Хэлтсийн дарга Цэрэнгийн Гэрэлцэцэг, Ёндонгийн Наранцэцэг, “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-т Татварын улсын байцаагч Д.Даваасүрэн нар ажиллаж байгаа ба “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонт Борын Хулганаа,  Алтангадас одонт Дуламсүрэнгийн Эрдэнэтуяа, Лувсандамбын Гантөмөр, хөдөлмөрийн хүндэт медальт үйлчилгээний ажилтан Ж.Цэцгээ нарын ахмад настангууд ажиллаж байлаа.