Монголын хоккейн холбоо, Багануур дүүргийн ЗДТГ, Багануур ХК хамтран Монголын хоккейн холбооны 2 дахь ерөнхийлөгч, Багануур ХК-ийн анхны гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Хөхөөгийн Балсандоржийн нэрэмжит +40 насны хоккейн УАШТ-ийг зохион байгуулж өндөрлөлөө.
Тэмцээний тэргүүн байрыг н.Хишигбуян дасгалжуулагчтай “Мөнгөн гацуур” багДэд байр Б.Мөнх-Отгон дасгалжуулагчтай “Шарын гол” баг
Гутгаар байр Н.Очирбат дасгалжуулагчтай “Жигүүрүүд” багууд тус тус тэргүүлсэн бол хоккейн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий тамирчдыг ММБТСХ-ны “Мастеруудын алдар” одон,”Тэргүүний ажилтан”, хоккейн “Спортын мастер” цол тэмдгийг гардуулсан юм.
Энэ үеэр Багануур ХК-ийн гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал хэлэхдээ: дүүргийн удирдлагууд, хоккейн клубтэйгээ хамтран Багануур дүүрэгтээ битүү дээвэртэй ордонтой болох зорилт тавин ажиллаж буйгаа дурдлаа. Мөн дүүрэгтээ хоккейн УАТШ-ийг зохион байгуулахад хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.




Мэдээг хэвлэх