Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх аргууд

logoБаяр наадмын үед гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх аргууд:
• Гараа заавал угааж хоол хүнстэй харьцаж байх
• Жимс, ногоог цэвэр усаар угааж хэрэглэх
• Гудамжнаас ил задгай худалдаалж буй бохир хүнсний зүйлийг шууд авч хэрэглэхгүй байх
• Усыг буцалгаж уух, ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй байх
• Аль болохоор түүхий, дутуу болгосон өндөг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн майонез, шинжилгээгүй өндөг хэрэглэхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх
• Хоол хүнсэнд эмгэг төрүүлэгч нян өсөн үржих нөхцөл боломжийг таслан зогсоох
• Харьцангуй цэвэр бүтээгдэхүүн байсан ч заавал халуун аргаар боловсруулж хэрэглэх
• Хүнсний байгууллагын ажилчид эрүүл мэндийн үзлэгийг хийж, нян тээгчийг илрүүлэн эмчилж эрүүлжих
• Хоолны үлдэгдэлийг тухай бүр цэвэрлэж хортон шавьж үржихээс сэргийлэх
• Хүнсний зүйлийг боловсруулахад шаардагддаг багаж төхөөрөмж, сав суулганы угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх
• Түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон бэлэн хоолны хадгалалтын нөхцлийг зааврын дагуу байлгавал хүнсний халдвар гарах үндэсгүй.
• Хоолыг хадгалах хугацаа: – шөлтэй хоол – 2.5 цаг, үндсэн хоол – 3 цаг тус тус хадгална.
• Ундны усны эх булаг, хүнс, хөрс, орчныг бохирдуулахгүй байх.
• Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг 30 минут буцалгах буюу хлорамины 1%-ийн уусмалд 30 минут байлгаж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлна.
• Нэг удаагийн хэрэглээний аяга, халбага, сэрээгээр хангах
• Үйлчилгээний газарт хогийн сав байрлуулах

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.