Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан 25 иргэнд гэр олголоо

Still1204_00003Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Нийгмийн халамжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэн Багануур дүүргийн Засаг даргын санаачлагаар нэр бүхий 25 иргэнд гэр олголоо. 2013 он гарсаар дүүргийн Засаг даргад гэр хүссэн нийт 205 өргөдөл ирсэн бөгөөд энэ хугацаанд нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу орон гэргүй, тэнэмэл өрх иргэн 12, гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй олсон өрх иргэн 4, 0-18 насандаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн 6, хорих ангиас суллагдсан гэр оронгүй иргэн 9 нийт 31 иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэн тус бүр 1,2 сая төгрөгийг олгосон байна. Still1204_00007Мөн дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Г.Батболдынд иж бүрэн 4 ханатай гэрийг 2.500.000 төгрөгөөр авч өгсөн байна. ХБИргэдийн нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн олон талт үйлчилгээг үзүүлэхэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, хамт олонд тулгуурласан сайн санааны дэмжлэг туслалцааг үзүүлэх зорилгоор  “Нэг хүн нэг мянга” хандивын хайрцаг аялуулан 36 ААН, байгууллагаар аялуулан нийт 1.500.000 төгрөг цугларсан бөгөөд Засаг даргын нөөц сангаас 500.000 төгрөгний дэмжлэг үзүүлэн нийт 2.000.000 төгрөгөөр  хүнд нөхцөлд амьдарч буй, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, орон гэргүй 4 дүгээр хорооны иргэн Жамъян овогтой Пүрэвийнд давхар бүрээстэй 5 ханатай гэр авч өгсөн байна. Ингэснээр өнгөрөгч хугацаанд 33 иргэний өргөдлийг бүрэн шийдвэрлэн орон гэртэй болгоод байсан бол өнөөдөр ийнхүү 24 өрхөд гэр олголоо. Дээрх 25 өрхийг сонгон авахдаа шийдвэрлэгдээгүй 172 өргөдлийг судлан үзэж, иргэдийн амьдралыг хороо болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран эрэмбэлж дүүргийн удирдлагын зөвлөлөөр ил тод нээлттэйгээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Гэрийг гардуулан өгөх ёслолын үеэр дүүргийн Засаг дарга “Төр иргэдээ халамжлах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ халамж хайр эзнээ маш зөв олох учиртай. Бид жил бүр гэр хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэддээ гэр олгохоор төлөвлөж байна. 2014 онд бид 100 өрхийг гэр оронтой болгохоор төлөвлөж байна” хэмээн онцлон хэллээ.

Still1204_00002Гэр гардан авсан иргэдийн дунд нийт 7 хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтаж байгаа бөгөөд өнөөдөо олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбоотойгоор зохион байгуулсан уулзалт зөвлөлгөөний үеэр гэрийн батламжийг гардууллаа. 2013 онд нийт 50 өрхөд гэр олгохоор төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн 25 иргэн ийнхүү гэрээ гардан авлаа. Дараагийн ээлжийн 25 өрхөд тун удахгүй гэрийг олгох юм байна.

1 дүгээр хороо

Овог нэр Гэрийн хаяг Тайлбар
1 Хорлоо Нина 17-57 Ам бүл 2, зээ хүүгийн хамт амьдардаг. 2004 онд охин Гэрэлтуяа, 2005 онд нөхөр Хөхөөжаргал нас барсан. 2005 оноос айлын байранд амьдарч байгаа.
2 Сүнрэв Оюун 5-31 Орон гэргүй, айлын гэр түрээсэлж ганцаараа амьдардаг.
3 Ёндон Рэнцэндорж Хуцаа 13-2 Хөгжлийн бэрхшээлтэй, охины хамт амьдардаг, гэр орон нь нурах шахсан.
4 Вандан Энхтуяа Хуцаа 8-7 Нөхөр нь асаргаанд байдаг, гэр хөлслөн амьдардаг
5 ДашнямБаярхүү Хуцаа 5-8 2008 онд Мөнгөнморьтод нөхөр нь гэртэйгээ шатсан. 2 хүүхдийн хамт гэр түрээсэлж амьдардаг.
6 ТөгсжаргалМайцэцэг Хуцаа 13-9 Ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр 100% групптэй, өөрөө ажилгүй, 2 хүүхдээ хараад гэртээ байдаг, айлын гэрт амьдардаг.

 

2 дугаар хороо

Овог нэр Гэрийн хаяг Тайлбар
1  АлтангэрэлБолортунгалаг  Уурхайчин 10б  Гэр оронгүй аавындаа, 2 нялх хүүхдийнхамт амьдардаг. 1 хүүхэд хөгжлийнбэрхшээлтэй бусдын асрамжинд байдаг.
2 ГанбатЭнхцэцэг Хужирт 44 Орон гэргүй 2 хүүхдийн хамт, айлын гэр түрээсэлж  амьдардаг.

 

3 дугаар хороо

Овог нэр Гэрийн хаяг Тайлбар
1 ЖанчивГанчимэг Нугын тал 1-1 Нөхөр 80%-ийн групптэй, харж хандах үр хүүхэдгүй. Гэр оронгүй, түрээсийн гэрээр хүнд нөхцөлд амьдардаг.
2 НэргүйЦэцэгдэлгэр Талын толгой 1-7 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Бага насны 3 хүүхдийн хамт айл айлаар амьдардаг.
3 Сэмжид Булгансайхан Үйлдвэр хэсэг   Ам бүл 5. 4 хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэй. 1 хүүхэд оюутан, 1 хүүхэд байнгын асаргаанд байдаг.Айлын хашаа сахин гэр хөлслөн амьдардаг
4 Отгон Цэцгээ Үйлдвэр хэсэг  Бранк хөлсөлдөг. Ам бүл 4. Нэнядуу өрх.
5 Доосүрэн Бурмаа Үйлдвэр хэсэг   Гэр нь муудаж цаашид амьдарахаргагүй болсон

 

4 дүгээр хороо

Овог нэр Гэрийн хаяг Тайлбар
1 НэрэнноровЦогзолмаа Байдлаг 8-7 Хүүгийн хамт айлын гэр түрээслэн амьдардаг. Нэн ядуу өрх.
2 ТамжидДагийсүрэн Хэрлэн 8-6 Өөрөө хэвтрийн, охин сэтгэцийн 70%-тай, ач охин бага насны 1 хүүхэдтэй, жирэмсэн ам бүл 5. айлын гэр түрээслэн амьдардаг, нэн ядуу өрх.
3 РавданЦэндсүрэн Байдлаг 13-1 Өрх толгойлсон эмэгтэй, айлд хүүгийн хамт  амьдардаг.
4 РэгзэдмааБалжидмаа Байдлаг 1-2 Охин  нь хөгжлийн бэрхшээлтэй. Айлаар амьдардаг. Охинтойгоо амьдрах боломжгүй байдаг.
5 ПинаӨөдөө Хөдөө хэсэг Гэр оронгүй айлын мал маллан айл айлаар тэнэмэл амьдардаг. Нэн ядуу рх толгойлсон эмэгтэй.
6 ГаамааОюунчимэг Рашаант 9-5 Гэр оронгүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх

 

5 дугаар хороо

Овог нэр Гэрийн хаяг Тайлбар
1 НоровСаарал Их гүн 10-5 Ганц бие ахмад настан, хүүхдүүд харж ханддаггүй, хашаа байшинг нь хүү нь зарсан.  Айлын гэр түрээслэн  айлын хашаанд түр байгаа.
2 ДэмбэрэлМөнгөнцэцэг Нарийн 18-3 Бүтэн өнчин харж хандах ах дүү төрөл садангүй, нөхөр хориход ял эдлэж байгаа 3 сартайгаас 3 насны 2 хүүхэдтэй, айлд  сарын 20,000 төгрөг төлөн амьдарч байна.
3 ЦэндБатмөнх Залуус 15 Ам бүл 3, охины 2 хүүхэдтэй амьдардаг. Охин нас барсан, гэр оронгүй. Гэр түрээслэн амьдардаг, тэтгэвэрт байдаг. 3 удаа хагалгаанд орсон бие муутай ахмад настан.
4 МагсармааЦогнэмэх Нарийн 21-7 Ам бүл ганцаараа 1997 онд гэр шатсан түүнээс хойш гэр түрээслэн амьдарч байна. Нэн ядуу.
5 ОросооМөнхжаргал Бага гүн 8-3 түрээсийн гэрт ам бүл 5, өрх толгойлсон эмэгтэй, айлын гэр түрээслэн  амьдардаг.
6 ДамдинсүрэнТунгалаг Бага гүн 19-3 Ах нь 90%-ийн ХБИргэн, өөрөө 70%-ийн групптэй хүний асаргаанд байдаг, өрх толгойлсон, нэн ядуу.

 

Comments are closed.