“Genco Mongolia Bike Challenge-2013” уралдааныг үзэх иргэдэд автобус үнэгүй үйлчилнэ

ccc7fcbb7229cddfbigДэлхийн дугуйчдын хувьд хүлээлт үүсгэх болсон “Mongolian Bike Challenge” буюу олон улсын бартаат замын дугуйн уралдааны нээлт өнгөрсөн амралтын өдөр “Цонжин Болдог” дахь “Чингисийн морьт хөшөө” цогцолборт боллоо. Дөрөв дэхь жилдээ зохиогдож буй “Genco Mongolia Bike Challenge-2013” уралдаанд Австрали, Канад, Испани, Аргентин, Америк,  Бельги, Япон, Итали зэрэг нэр бүхий дугуйчидтай 23 орны 108 тамирчин оролцохоор ирсэн байна.  Тэгвэл 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 08:30-09:30 цагийн хооронд манай дүүргийн нутаг дэвсгэр, мянганы зам дагуу дайран өнгөрөх юм байна. Тиймээс иргэд, хүүхэд залуучууд, дугуй сонирхогч та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна. Дүүргийн Цагдаагийн хэлтсийн зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах тул  сонирхох иргэд Хэрлэнгийн гүүрэн дээр ирж  үзэж сонирхож болох юм байна. Уралдааныг сонирхох иргэдэд унаагаар үйлчлэх бөгөөд өглөө 08:00 цагт ЗДТГ-ын зогсоолоос автобус үнэгүй үйлчилнэ. Та бүхнийг цагтаа  амжиж ирэхийг хүсье.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.