Тулгар Төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102, Багануур дүүргийн 43, Багануур ХК-ийн 45 жилийн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглолоо.
Энэ жилийн баяр наадамд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, сумын заан Баасангийн Шаравдорж долоо даван түрүүлж АЙМГИЙН АРСЛАН цол хүртлээ. Харин Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Чулуунбаатарын Мөнхбат зургаа даван үзүүрлэж, Аймгийн заан цолны чимэг нэмэв.
Их шөвөгт Говь Алтай аймгийн Бугат сумын харьяат сумын заан Э.Хишигдорж, Төв аймгийн Заамар сумын харьяат Сумын Заан Борбаатар нар шалгарч тав даван аймгийн начин цолны болзол хангалаа.
Мөн 13-16 хүртэлх насны өсвөрийн барилдаанд 32 бөх барилдсанаас уран мэх, авхаалж самбаа гарган барилдснаас Оюуны Эрин цогцолбор сургуулийн өсвөрийн бөх Шижирбат 5 даван түрүүлж, Боловсрол цогцолбор сургуулийн өсвөрийн бөх н.Өсөхбаяр 4 даван үзүүрлэв.
Өсвөрийн барилдааны Их шөвөгт Д.Билгүүнтамир, А.Эрхэмбаяр нар тус тус шөвгөрлөө.