НИЙСЛЭЛИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ
Д/д | 1 | 2 |
1 | Байгууллагын оноосон нэр, регистрын дугаар | Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв -РД: 9103562 |
2 | Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл | 1. Удирдлага үйлчилгээний тасаг:
1.1. Удирдлага үйлчилгээний тасгийн дарга нь өдөр тумын үйл ажиллагааг төвийн даргийн удирдлага дор зохион байгуулах. 1.2. Байгууллагын дотоод журам, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, календарчилсан төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд боловсруулан хяналт тавих, тайлагнах, байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах. 1.3. Салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, хууль, журам, тушаал, бусад шийдвэрийн хэрэгжилтийг байгууллагын түвшинд зохион байгуулах, байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тооцож, төлөвлөх, ажилтнуудын аэлын байрны тодорхойлолтыг боловсруулах. 1.4. Байгууллагын хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж, албан хаагчидтай холбоотой шийдвэр гаргахад удирдлагад дэмжлэг үзүүлж ажиллах. 1.5. Ажилчдын нийгмийн баталгааг хангах болон цалин урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх. 1.6. Байгуулллагын хөгжлийн төлөвлөгөө, бодлогын болон эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх. 2. Тандалтын тасаг: 2.1. Нийслэлийн хэмжээнд зоонозын хүний өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд тухайн дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах. 2.2. Эрүүл мэндийн байгууллага болон зорилтот бүлгийн хүн амын дунд сургалт суртачилгааг зохион байгуулан ажиллах. 2.3. Байгалийн голомтот, зоонозын халдварын голомттой Төв аймгийн бүс нутагт тандалт судалгаа, шинжилгээ болон зорилтот бүлгийн хүн амын дунд мэдлэг, дадал, эрсдлийг үнэлэх тандалт судалгаа, шинжилгээг зохион байгуулан ажиллах. 2.4. Халдвар хамгааллын дэглэмийн зааврыг мөрдөн ажиллах, нийт ажилтнуудын дунд дэглэмийн баримтлуулан, байгууллагын халдвар хамгааллын асуудлыг зохицуулан ажиллах. 2.5. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэнд хяналт тавьж ажиллах. 2.6. Байгууллагын өдөр тутмын цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтэнд хяналт тавьж ажиллах. 3. Лабораторийн тасаг нэгж: 3.1. Тус тасаг нь 1 эрхлэгчтэй байх ба лабораторийн үйл ажиллагааг зохицуулан ажиллана. 3.2. Лабораторийн мэдээлийн санг бүрдүүлэх. 3.3. Олон улсын эрүүл мэндийн дүрэм, зоонозын халдварт өвчний талаар, Олон улсын болон Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөх, ЭМС-ын тушаалаар батлагдсан халдвар хамгааллын дэглэм болон био-аюулгүй ажиллагааны заавар журмыг баримтлах. 3.4. Стандартын шаардлагад нийцсэн микробилогийн тэжээлт орчин, будаг урвалж уусмал, оношилгооны нян залгиурыг ашиглан шинжилгээ судалгааг хийж гүйцэтгэх. 3.5. Хээрийн тандалт шинжилгээг зохион байгуулан ажиллах. 3.6. Лабораторит суурилсан тандалт шинжилгээг ахлан, заавар журмын дагуу хийж гүйцэтгэнэ. |
3 | Иргэдэд үйлчлэх үйлчилгээ | -Зоонозын халдварт өвчнүүдийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. (Тархвар судлал, лабораторын шинжилгээ)
-Голомт болон урьдчилан сэргийх халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл -Эрүүл мэндийн байгууллага болон зорилтот бүлгийн хүн амын дунд сургалт суртачилгааг зохион байгуулан ажиллах. |
4 | Асуудал хариуцсан ажилтан, олон нийттэй харилцах ажилтан | -Хүний нөөцийн ажилтан С.Бямбадулам, утас: 99790654
-Халдвар судлагч их эмч А.Мөнхтуул, утас: 99792522 -Халдвар судлагч их эмч Б.Мөнхжаргал, утас: 86865959 -Статистикч МТА Б.Ганболд, утас: 99629757 -Халдваргүйжүүлэлт, мэрэгчгүйтгэл, шимэгчгүйтгэл хариуцсан мэргэжилтэн -Л.Эрдэнэцэцэг, утас: 99236756 |
5 | Цахим хуудас: | Цахим хуудас: www.bgots.ub.gov.mn
Цахим шуудан: bnzost@gmail.com Фэйсбүүк хаяг: Нийслэлийн Зооноз |
6 | Хаяг байршил | Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5-р хороо Залуусын задгай |