Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойн баярын мэндийг Нийслэл, дүүргийнхээ нийт иргэд та бүхэндээ нутгийн захиргааны байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Төр захиргааны байгууллагаас нэн тэргүүнд иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Бүтээснээсээ илүү ихийг бүтээж, үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэж, хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж, Нийслэл хотын маань хөгжил үүрд цэцэглэн мандаж байхыг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ,
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЪЯАГИЙН ДАВААСҮРЭН