Энэ жилийн мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор зохион байгуулж байгаа билээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд дүүргийн төрийн байгууллагууд болон ААНБ-ууд Мод тарих үндэсний өдрөөр дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, албан байгууллагынхаа хашаанд бүх нийтээр мод бут, сөөг тарилаа.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцож мод тарьж, ургуулж буй төрийн болон аж ахуй нэгж байгууллага, иргэдэд ээ #ТАЛАРХЪЯ.
Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг дүүргийнхээ ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нартаа #УРИАЛЪЯ.