ДҮҮРГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭНД 28 БАЙГУУЛЛАГЫН 35 АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит шатрын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулагдлаа.
“Оюунлаг иргэдтэй дүүргийн төлөө” уриатай шатрын насанд хүрэгчдийн тэмцээнд 16 эмэгтэй, 19 эрэгтэй тамирчид оролцож Швейцар улсын шатрын системээр 6 өрөг тоглолт болж тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгарууллаа.
Дүүргийн насанд хүрэгчдийн шатрын тэмцээнд 28 байгууллагын 35 алба хаагч оролцсоноос
Эрэгтэй :
Тэргүүн байранд Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, технологийн ажилтан А.Ганбаяр
Дэд байранд Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн багш Ж.Батжаргал
Гутгаар байранд 1 дүгээр хорооны ажилтан О.Бямбаа.
Эмэгтэй
Тэргүүн байранд Усан спорт боулингийн Төвийн менежер А.Хулан
Дэд байранд Нийслэлийн ЗООНОЗ өвчин судлалын лабораторийн эмч Э.Өлзийбат
Гутгаар байранд Бэрс клубийн багш П.Адилбиш нар тус тус байр эзэллээ.
+14