“Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээ”-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд:
- Зээлийн болон барьцааны гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрээнд барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол барьцаалбарын эх хувь
- Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийг бүртгүүлэх мэдүүлэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хавсаргана.
Үйлчилгээний хураамж: ГОЛОМТ БАНК-ны 1165143832 дугаар данс, эсвэл ГЭРЭГЭ киоск машинд
- Гэрээний үнийн дүнгийн 0,05% мөнгө тушаасан баримт /Эх хувь/
- Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5.000 төгрөг
- Барьцаалбарыг бүртгэхэд-3.000 төгрөг,
- Барьцаалбарын өөрчлөлтийг бүртгэхэд-5000 төгрөг
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
“Худалдах, худалдан авах гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэхэд
- Худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
Үйлчилгээний хураамж: ГОЛОМТ БАНК-ны 1165143832 данс, эсвэл ГЭРЭГЭ киоск машинд 20.000 төгрөг
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
“Бэлэглэх гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэхэд
- Бэлэглэх гэрээ /эх хувь/
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
Үйлчилгээний хураамж: ГОЛОМТ БАНК-ны 1165143832 данс, эсвэл ГЭРЭГЭ киоск машинд 20.000 төгрөг
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор, эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
“Газар өмчлөх эрх”-ийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд
Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;
- Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /эх хувь/, Нийслэлийн засаг даргын захирамж /Хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулах/
- Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг
- Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
Үйлчилгээний хураамж: Үнэ төлбөргүй
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
“Амины орон сууц, хувийн сууц өмчлөх эрх”-ийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд
Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг:
- Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /эх хувь/,
- Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг/эх хувь/ Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байна.
- Амины орон сууц, хувийн сууцны зураг төсөл /талбай, хэмжээ тусгах/
- Амины орон сууц, хувийн сууцыг бүтэн харуулсан гэрэл зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/ 2 ба түүнээс дээш зэргэлдээ эд хөрөнгийг нэг мэдүүлгээр бүртгүүлэх тохиолдолд нэг кадастр багтаан зургийг авч тайлбар бичих.
- Амины орон сууц, хувийн сууцанд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын албан ёсны хаяг
Тэмдэгтийн хураамж:
Эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцон улсын тэмдэгтийн хураамжийг харьяа дүүргийн Татварын хэлтсийн дансанд тушаасан баримт /эх хувь/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХАД БҮРДҮҮЛЭХ
БИЧИГ БАРИМТ
- Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл /Нотариатаар батлуулсан байх/
- Үрчлэн авагч эцэг, эхийн өргөдөл /Нотариатаар батлуулсан байх/
- Үрчлэн авагч эцэг, эхийн гэрлэлтийн баталгааны хуулбар
- Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар / Нотариатаар батлуулсан/
- Хүүхдийн төрсний гэрчилгээ, 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан өргөдөл
- Үрчлэн авагч эцэг, эхийн эрүүл мэндийн тодорхойлолт /Дох, сэтгэц, сүрьеэ/
- Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Үрчлэн авагч талын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Үрчлэн авагч талын оршин суугаа газрын тодорхойлолт, хорооны хамтарсан багийн дүгнэлт, өрхийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ
АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООХОД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч талын өргөдөл /Нотариатаар батлуулсан байх/
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч талын иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан/
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрүүл мэндийн тодорхойлолт /Дох, сэтгэц, сүрьеэ/
- Хүүхдийн төрсний гэрчилгээ, 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан өргөдөл
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч талын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч талын оршин суугаа газрын тодорхойлолт, хорооны хамтарсан багийн дүгнэлт, өрхийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ
- Төрөл садангийн лавлагаа
- Хүүхдийн төрсөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь нас барсан бол нас барсны бүртгэл лавлагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар
- 1% цээж зураг
ЗДТГ-ын 203 тоотоос авах 7021-0890
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэмлэх авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар
- 1% цээж зураг
ХХҮХ-ийн нэг цэгээс авах 7021-2551