АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР
Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд авто замын чиглэлээр 5 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж захиалагчийн хяналтыг нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж ажилласан. Үүнд:
Тойрог авто зам Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 14,4км тойрог авто замын барилгын ажлыг “Хүлгийн дээд” ХХК 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Тус авто зам нь 11 трасс бөгөөд энэ онд 3 трасс буюу 8, 9, 10 дугаар трассын 4,41км авто замын ажлыг 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн ба газар шорооны ажил болон далангийн ажил хийгдэж дууссан. Ажлын гүйцэтгэл 80%-тай. Захиалагчийн хяналтыг “Ангад арвижих” ХХК хэрэгжүүлж байна.
Баялаг хорооллын авто зам Баялаг хорооллын 0,668 км авто замын барилгын ажлыг “Поларис рөүд” инженеринг” ХХК он дамжин гүйцэтгэж байгаа ба дүүргийн Засаг даргын 2025 оны А/219 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 07 дугаар сарын 24-ний өдөр комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
Дүүргийн орон сууцны хороолол дундах авто замын засвар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ний Багануур дүүргийн салбар 2024-2025 онуудад он дамжин гүйцэтгэж байна. 2025 онд 24-31, 40-47, 10-16, 6-9, 24, 27, 28, 29 дүгээр байрны туслах авто замуудыг засварлаж, Нийслэлийн Замын хөгжлийн газраас 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
Авто замын засвар шинэчлэлтийн ажил Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто замын байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлыг “Поларис рөүд” инженеринг ХХК гүйцэтгэсэн ба Шунхлай ШТС-аас Мянганы замын эргэдэг уулзвар хүртэлх авто зам, Цэргийн ангийн уулзвараас Төмөр зам хүртэлх авто зам болон 1200м2 нөхөөс засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн Замын хөгжлийн газраас 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
Авто замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ Дүүргийн нутаг дэвсгэрт шинээр авто зам 11, авто замын засвар 4, зогсоол 3 нийт 18 байршилд авто замын зураг, төсөл боловсруулах ажлыг “Брос проперти” ХХК гүйцэтгэж байна.




