Соёлын ордон нь 334 хүний суудалтай үзвэрийн танхим, 50-80 хүний багтаамжтай үйлчилгээний заалтай. Тус соёлын ордонд төгөлдөр хуур, морин хуур, даралтат хөгжим, гитар, ёочин хөгжим, уртын болон ардын богино дуу, бүжиг /бүх төрлийн/, загвар өмсөгчийн дугуйланг хүүхэд, насанд хүрэгчдэд тогтмол хичээллэж байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит дүүргийн нийтийн номын сан
1981 онд 500 гаруй номтой, 2 ээлжийн номын санчтай үүсгэн байгуулагдаж, 2004 онд Багануур дүүргийн ИТХ-ын 18 дугаар тогтоолоор Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан болсон. Одоо 12000 номын фондтой, 24 суудалтай уншлагын танхимтай.
Уншигч үйлчлүүлэгчдэд зориулсан номын үзэсгэлэн, ном хэвлэл сурталчлах өдөрлөг, уралдаан тэмцээнүүдийг жилд дунджаар 5-7 удаа зохион байгуулдаг бөгөөд 2700 гаруй ном, хэвлэлийг уншилгын танхим болон гэрээр 2300 гаруй уншигчдад олгон үйлчилдэг.
Орон нутаг судлах танхим-музей
1988 онд 84 ш үзмэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2009 оноос хойш Соёлын ордны дэргэд үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийг судлах танхим музей нь иргэд, өсвөр үеийнхэнд орон нутгийн онцлог, түүхийг сурталчлан таниулах 143 дэсийн 247 үзмэрийг дэлгэн үзүүлдэг.