Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. БНМАУ-ын АИХТ-ийн 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 43-р зарлигаар Улаанбаатар хотын район нэртэйгээр байгуулагдсан байна. 62,2 мянган га нутаг дэвсгэртэй 41,6 мянган га нь ХАА-н, 19,3 мянган га нь хот суурины, 4,71 га нь зам шугам сүлжээний, 14,26 га нь улсын тусгай хэрэгцээний, бусдыг ойн болон усны сан эзэлдэг. Зөөлөвтөр цайвар хөрстэй. Далайн төвшнөөс 1276-1333 метрт өргөгдсөн.